Байгууллагын тухай

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 312 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/664 дүгээр захирамжаар Худалдан авах ажиллагааны газрыг байгуулж, 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаа явуулж байна.

Худалдан авах ажиллагааны газар нь дараах үндсэн  чиг үүрэг хэрэгжүүлнэ.

1. Орон нутгийн хэмжээнд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах талаарх төрийн бодлогыг аймгийн хэмжээнд төлөвлөх, хэрэгжүүлэх, тайлагнах, мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангах

2. Мэдээллийн техник, технологи, программ хангамжийн хүчин чадлыг сайжруулах

3. Худалдан авах ажиллагааны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, хууль эрх зүйн зөвлөгөөгөөр хангах

4. Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын ажлыг салбарын болон байгууллагын түвшинд хэрэгжүүлэх

5. Архив, албан хэрэг хөтлөлтийг хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлэх

6. Төрийн захиргаа, удирдлага манлайлалыг хангах

7. Санхүү, эдийн засгийн хяналтыг хэрэгжүүлэх. 

“Худалдан авах ажиллагааны газар шинээр байгуулах тухай” Засаг даргын захирамж ЭНД дарж үзнэ үү

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:

  • Даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ө.Тайвансанаа
  • Төрийн захиргааны 2-р байр 10 давхар 10-1 тоот
  • Утас: 7051-8123