Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн Архивын тасаг “Архивчдын хөгжил сургалт, арга зүйн төв”-тэй хамтран зохион байгуулсан 2 өдрийн танхимын сургалтад хариуцсан албан хаагч хамрагдлаа.
Төрийн байгууллагуудын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд 4 жил тутамд хийгддэг улсын үзлэг энэ онд явагдах ба уг үзлэгийг угтан энэхүү сургалтыг зохион байгуулсан төдийгүй 2025 оны 01 сарын 01-нээс улсын хэмжээнд төрийн байгууллагын албан хэргийг хос бичгээр хөтөлж эхэлсэн, Төрийн архив болон байгууллагын архивын үйл ажиллагаанд, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд цахим системийг нэвтрүүлэх бэлтгэл ажлыг хангах, албан хаагчдыг мэдээллээр хангахтай холбогдуулан уг сургалтыг зохион байгуулж байгаагаараа онцлог юм.

