

Манай байгууллага нь 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хуваарьт газар болох Баруун-Урт сумын 1-р багийн нутаг дэвсгэрт байршилтай “Уртын гол”-ын цэцэрлэгт хүрээлэнд 70 ширхэг “Улиас мод”-г шинээр суулган тарьж, ойр орчмын хогийг цэвэрлэн 10тн усалгааг хийж, Ойжуулалт Хайлааст ХХК-н захирал Г.Эрдэнэсүх, Сүхбаатар Соёл амралтын хүрээлэнгийн ОНӨААТҮГ-н ХАБЭ-н мэргэжилтэн Х.Төмөрхуяг нараас зөвлөгөө авч хамтран ажиллалаа.
Энэхүү үйл ажиллагаанд албан хаагчид гэр бүлийн хамт оролцож хүүхдүүддээ мод тарих, байгалиа хэрхэн хайрлаж хамгаалах талаарх дадалд суралцуулж нэгэн өдрийг гэр бүлийн хамт дурсамж дүүрэн өнгөрүүллээ.
Цаашид модны ургалтыг нэмэгдүүлэх зорилтод ажлыг үр дүнтэй болоход анхаарч усалгаа, арчилгааг мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллахаар зөвшилцөөд байна.
