

Орчны бохирдлыг бууруулах, хотын өнгө үзэмжийг сайжруулах, цэвэр цэмцгэр орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Маргаашийн хоггүй хуудсыг хамтдаа эргүүлцгээе” уриан дор намрын их цэвэрлэгээг 2024 оны 09 сарын 20-ны өдөр Орон нутгийн өмчийн газар болон Худалдан авах ажиллагааны газрын албан хаагчид нэгдэн өөрийн байгууллагын эзэмшилт газар 2-р багийн нутаг дэвсгэрт байрлах Хөлбөмбөгийн талбайн
хойд уулзвараас Хөсөгтөн тойрог, тойргийн эргэн тойрон хүртэлх газрын хог хаягдлыг цэвэрлэлээ.
